dobu.mndobu

Сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгийг 10 дугаар сарын 1-нээс өмнө эхлүүлнэ

Сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгийг 10 дугаар сарын 1-нээс өмнө эхлүүлнэ

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг сургууль, цэцэрлэгт суурилан улс орон даяар зохион байгуулахаар ажиллаж байна.

Уг үзлэгийг 2026-2027 оны хичээлийн жилээс буюу 10 дугаар сарын 1-нээс өмнө эхлүүлж, хүүхэд багачуудыг үе шаттайгаар хамруулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн эмч нарыг “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-ийн сургагч багшаар бэлтгэсэн байна.

Сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн иж бүрэн үнэлгээ хийхээрээ онцлог юм.

Үзлэгийн үеэр хүүхдийн:

өсөлт, хөгжил;

харааны чадал болон харааны эмгэг;

зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ;

нурууны муруйлт;

хавтгай тавхай;

хөгжлийн хоцрогдол;

аутизмын хүрээний эмгэгийн эрсдэл

зэргийг илрүүлэх үзлэг, тандалт хийх аж.

Мөн өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөж байна.

Ингэснээр хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг өвчин даамжирсны дараа бус, эрт үед нь илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээтэй холбон, цаашдын эмчилгээ, хяналтыг зохион байгуулах боломж бүрдэх юм.

Боловсролын салбарын байгууллагууд болон эрүүл мэндийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх энэхүү үзлэгт хүүхдүүдийг үе шаттайгаар хамруулах юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.