dobu.mndobu

Маргаашаас /2026.09.01/ эхлэн ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаанд фэйсбүүк, групп чат ашиглахыг хориглоно

Маргаашаас /2026.09.01/ эхлэн ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаанд фэйсбүүк, групп чат ашиглахыг хориглоно

2026-2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, голчлон хэрэглэдэг Фэйсбүүк болон цахим групп чат ашиглахыг хориглож байгаа юм. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар хэрэгжүүлэх уг зохицуулалтыг есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөх юм. Энэхүү шийдвэр нь сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, мөн сурагчдын дүн, үнэлгээ болон хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд задруулахгүй байх зорилготой.

Ингэснээр сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо Фэйсбүүк зэрэг сошиал сүлжээ, групп чат зэрэг олон нийтийн сүлжээний оронд өөрийн байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны платформ ашиглах юм.

Багш, сурагч, эцэг эхийн хоорондын сургалтын мэдээлэл солилцоо, даалгавар, үнэлгээ зэрэг үйл ажиллагааг албан ёсны, аюулгүй цахим орчинд зохион байгуулахаар боллоо. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.