dobu.mndobu

Э.Батшугар: Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цаг үнэ төлбөргүй боллоо

Э.Батшугар: Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цаг үнэ төлбөргүй боллоо

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны харьяа төрийн өмчийн эмнэлгүүдийн зогсоолын эхний хоёр цагийн төлбөрийг үнэ төлбөргүй болгох шийдвэрийг гаргажээ. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэхдээ, иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд автомашины зогсоолын төлбөрөөс шалтгаалан хүндрэл, чирэгдэл учрах ёсгүйг онцолсон байна.

Иргэд эмнэлэгт үзүүлэхээр ирсэн гэдгээ өвчтөний карт болон эмчийн цаг авсан баримтаар нотолсноор зогсоолын төлбөрөөс эхний хоёр цагт чөлөөлөгдөх аж.

Тус шийдвэр нь Эрүүл мэндийн яамны харьяа төрийн өмчийн эмнэлгүүдэд хамаарах бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн иргэдийн зогсоол ашиглахтай холбоотой зардлыг бууруулах зорилготой юм.

Цаашид зогсоолын төлбөрөөс чөлөөлөх үйл явцыг цахимжуулж, иргэдэд баримт бичиг шаардахгүйгээр илүү хялбар, шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллахаа Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

May be an image of text

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.