dobu.mndobu

Холливудын алдарт жүжигчин Энн Хэтэуэй 2026 оны Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорчээ

Холливудын алдарт жүжигчин  Энн Хэтэуэй 2026 оны Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр  тодорчээ

Холливудын жүжигчин Энн Хэтэуэй 2026 оны “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй” эмэгтэйгээр нэрлэгдэж, алдарт “People” сэтгүүлийн онцгой дугаарын нүүрийг чимжээ.

43 настай жүжигчнийг уг өргөмжлөлөөр гоо үзэсгэлэнгээс гадна олон жилийн уран бүтээлийн замнал, өөртөө итгэх итгэлээр нь онцлон үнэлсэн байна.

Хэтэуэй энэ онд “Чөтгөр Прада өмсдөг” киноны үргэлжлэлд эргэн тоглож байгаа нь мөн олны анхаарлыг татаж байна. Анхны кино нь 2006 онд нээлтээ хийж, загварын ертөнц болон поп соёлын нэгэн бэлгэ тэмдэг болсон бөгөөд ийнхүү 20 жилийн дараа гол дүрийн жүжигчид дахин дэлгэцнээ нэгджээ.

Жүжигчин бүсгүй гоо сайхны тухайд зөвхөн гадаад төрхөөр хэмжихээс илүүтэй өөрийнхөөрөө байх, өөртөө итгэлтэй байх, үнэнч байдлыг чухалчилдгаа ярьсан байна.

Энн Хэтэуэй “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, Британийн кино академийн шагнал болон “Эмми” зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн бөгөөд Холливудын амжилттай уран бүтээлчдийн нэг юм.

Ийнхүү 2026 он түүний хувьд 20 жилийн өмнө эхэлсэн алдарт дүрдээ эргэн ирж, уран бүтээлийнхээ зэрэгцээ гоо үзэсгэлэн, өөртөө итгэх итгэлээрээ дахин олны анхаарлын төвд орсон он болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.