dobu.mndobu

Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

COP17 бага хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа.

Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний хичээлийн шинэ жилийн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд бүх автомашин замын хөдөлгөөнд оролцож байна.

Тэгвэл маргааш буюу есдүгээр сарын 2-ны лхагва гарагт тэгш дугаартай буюу 0, 2, 4, 6, 8 гэсэн тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцох зохицуулалттай байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч нар дугаарын хязгаарлалтын хуваарийг баримталж, замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.