dobu.mndobu

ШИЛЭН ДАНС: "Талын салхи" наадамд НЗДТГ-аас 149 сая төгрөг зарцуулжээ

ШИЛЭН ДАНС: "Талын салхи" наадамд НЗДТГ-аас 149 сая төгрөг зарцуулжээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон "Монголын чопперчин ахан дүүс" мото клуб хамтран "Талын салхи" олон улсын мото наадмыг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жил 11 дэх удаагаа болсон тус наадам зургаадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болсон юм. 

Тус наадмыг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 149 сая 284 мянган төгрөгийг зарцуулжээ. 

Тодруулбал, Шилэн дансны мэдээллээс харахад НЗДТГ-аас Нийслэлийн аялал жуулчлалын газар руу "Талын салхи арга хэмжээний зардал" гэх утга бүхий 149 сая 184 мянга 650 төгрөгийн гүйлгээ хийсэн байгаа юм. Харин Нийслэлийн аялал жуулчлалын газар уг мөнгийг дараах байдлаар зарцуулсан байна.

Арга хэмжээний төлбөр гээд "Монголын чопперчин ахан дүүс" клуб руу 84 сая 652 мянган төгрөг шилжүүлжээ.

Мөн,

-Тайз, дэлгэц, карказ түрээс - 17 сая төгрөг,

-Тайзны гэрэл, хөгжим түрээс - 7 сая төгрөг,

-Лед дэлгэц түрээс - 5 сая 180 мянган төгрөг,

-Био нойл цэвэрлэгээ үйлчилгээ - 6 сая 580 мянган төгрөг гэх мэт байдлаар зарцуулсан байгаа юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.