0

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн II шатны цахим бүртгэл маргааш буюу есдүгээр сарын 3-ны 09:00 цагт эхэлж, есдүгээр сарын 11-ний 23:59 цагт дуусна.
Хоёрдугаар шатны бүртгэлд түр оршин суух хаягтай болон I шатны цахим бүртгэлд хамрагдаж амжаагүй хүүхдүүд хамрагдах юм.
2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 1,407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 2-5 насны 242,742 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлжээ.
Харин нийслэлийн хэмжээнд 119 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн байна.
Нийслэлд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн хүүхдүүдийг насаар нь ангилбал:
2 нас – 24,159 хүүхэд
3 нас – 29,487 хүүхэд
4 нас – 30,721 хүүхэд
5 нас – 34,619 хүүхэд
Иймд дээрх шаардлагыг хангасан эцэг, эх, асран хамгаалагчид II шатны цахим бүртгэлд тогтоосон хугацаанд хамрагдахыг анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.