0

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн II шатны цахим бүртгэл өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны 09:00 цагт эхэлж, есдүгээр сарын 11-ний 23:59 цагт дуусна.
Хоёрдугаар шатны бүртгэлд түр оршин суух хаягтай, нэгдүгээр шатны цахим бүртгэлд хамрагдаж амжаагүй хүүхэд хамрагдах юм.
2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд нийт 1,407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 2-5 насны 242,742 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд 119 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн байна.
Насаар нь ангилбал:
2 нас – 24,159
3 нас – 29,487
4 нас – 30,721
5 нас – 34,619 хүүхэд бүртгүүлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.