dobu.mndobu

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар “ХАНГАРДИ” одонгоор шагнууллаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-09-03

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар “ХАНГАРДИ” одонгоор шагнууллаа

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад оруулсан үнэтэй хувь нэмэр, үе үеийн барилгын инженерүүдийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг нутгийн удирдлагын байгууллагын дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа.

Хөрөнгө оруулалтын газрын хамт олон өнгөрсөн хугацаанд нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэх, захиалагчийн хяналтыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх зорилтын хүрээнд Нийслэл хотынхоо өнөөдрийн өнгө төрхийг бүтээлцэж, ирээдүйн хөгжлийн суурийг тавих үйлсэд хүчин зүтгэсээр ирсэн.

Иймд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар “Хангарди” одонгоор шагнаж, зарим албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа.

Тухайлбал Монгол Улсын Зөвлөх инженер, Ерөнхий инженер Б.Ганзориг болон Төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга, Монгол Улсын зөвлөх эдийн засагч, эксперт Н.Эгиймааг “Алтан гадас” одонгоор, Орчны тохижилт, ногоон байгууламжийн бүсийн ахлах инженер С.Ариунтуул, Зураг төслийн хяналтын хэлтсийн ахлах инженер Б.Бат-Оргил, Барилгын хяналтын инженер Б.Туяажаргал нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагналаа.

Мөн Нийслэл хотыг хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйлсэд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж, Нийслэлийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр Тооцооны нягтлан бодогч Ө.Эрдэнэчимэгийг шагнасан бол Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Зураг төслийн хяналтын инженер Э.Энхтөгөлдөрийг шагналаа.

Хотын хөгжил, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй амьдрах орчны төлөө мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажилласан үе үеийн албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, хамтран ажиллагч байгууллага, бүтээн байгуулагчдадаа талархал илэрхийлж, Барилагчдын баярын мэндийг хүргэе.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.