dobu.mndobu

"Эх оронч Монгол" сургалт, өдөрлөг Завхан аймагт эхэллээ

"Эх оронч Монгол" сургалт, өдөрлөг Завхан аймагт эхэллээ

“Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг Завхан аймагт эхэллээ. Тус арга хэмжээний хүрээнд батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулахын зэрэгцээ эх оронч үзэл, түүхэн уламжлал, цэргийн албаны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Сургалт, өдөрлөгийн үеэр:

Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулах уулзалт;

Зэвсэгт хүчний харьяа анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдын ажиллаж, амьдарч буй бодит нөхцөл байдалтай танилцах;

Цэргийн Төв Эмнэлгийн хөдөлгөөнт багийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө;

Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, үйлчилгээ;

Зэвсэглэл, цэргийн техникийн үзэсгэлэн;

“Чөлөөлөх дайны ач холбогдол” сэдэвт илтгэл;

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдын үр хүүхдэд хүргүүлсэн илгээлтийг гардуулах;

Цэргийн Дуу, Бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана.

“Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг нь батлан хамгаалах салбар болон иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, эх орныхоо тусгаар тогтнол, түүх, өв соёноо хүндэтгэх үзэл төлөвшүүлэхэд чиглэж бай

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.