dobu.mndobu

Алдарт бүжигчний гунигт түүх

Алдарт бүжигчний гунигт түүх

Мексикийн жүжигчин, ведетт Лин Мэй залуу байхдаа гоо сайхны ажилбар хийлгэх явцдаа нүүрэндээ насан туршийн хохирол амссан тухайгаа дахин хуваалцжээ.

Тэрбээр 1990-ээд онд хацар болон эрүүнийхээ хэлбэрийг өөрчлөх зорилгоор ботокс, гоо сайхны тарилга хийлгэсэн байна. Харин хожим нь өөрт нь коллаген биш, baby oil тарьсан байсныг мэдсэн гэж ярьжээ.

Тарилга хийлгэсний дараа асуудал шууд илрээгүй аж. Хэсэг хугацааны дараа нүүрнийх нь зарим хэсэг загатнаж, өвдөхөөс гадна арьсан дор нь хатуу бөөгнөрөл үүсэж эхэлсэн байна. Улмаар эдгээр бөөгнөрөл нь нүүрнийх нь хэлбэрийг эрс өөрчилжээ.

Лин Мэй бөөгнөрлүүдийг арилгуулахаар олон удаа мэс засалд орсон ч сорви үлдэж, нүүрийг нь өмнөх төрхөд нь бүрэн сэргээж чадаагүй байна. Түүнчлэн хэдэн арван жил өнгөрсөн ч арьсан дор үлдсэн тосыг бүрэн арилгаж чадаагүй хэвээр байгаа аж.

Энэхүү явдал түүнд сэтгэл санааны хувьд ч хүндээр туссан бөгөөд тухайн үедээ амьдралаа дуусгах тухай хүртэл бодож байсан хэмээн ярьжээ.

Өдгөө Лин Мэй өөрийн туулсан түүхийг бусдад сэрэмжлүүлэг болгохыг хүсдэг байна. Тэрбээр гоо сайхны тарилга, мэс ажилбар хийлгэхдээ мэргэжлийн эмч, зөвшөөрөлтэй эмнэлэг болон баталгаатай бүтээгдэхүүн сонгохыг анхааруулжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.