dobu.mndobu

С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн ААН-ийг нэг сая төгрөгөөр торгожээ

С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн ААН-ийг нэг сая төгрөгөөр торгожээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг холбогдох зөвшөөрөлгүйгээр 2026 оны долоодугаар сарын 31-нд зөөж, тээвэрлэсэн билээ. 

Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн” зөрчилд хамаарах байна. Иймд Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагчаас зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хуулийн дагуу 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай холбогдсон боловч тухайн аж ахуйн нэгжийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбар өглөө.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.