dobu.mndobu

Их хэмжээний мөнгөн зоос, ембүүг хууль бусаар хадгалж байжээ

Их хэмжээний мөнгөн зоос, ембүүг хууль бусаар хадгалж байжээ

Түүх, соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын горимыг зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг тээвэрлэж, хадгалсан байж болзошгүй зөрчлийг хууль сахиулах байгууллага болон Соёлын өвийн хяналтын улсын байцаагчид илрүүлэн шалгажээ. 

Хэргийн газрын үзлэг, шалгалтаар зөрчлийн хэрэгт холбогдогчдын эзэмшлийн байр болон тээврийн хэрэгслээс 1185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү, 3 ширхэг мөнгөн ембүүний хугарсан хэсэг, 1 ширхэг мөнгөн гулдмай зэрэг соёлын биет өвийг хураан авч, холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхээр түр хадгалж байжээ. 

Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагчаас зөрчлийн хэрэгт холбогдогч иргэнийг түүх, соёлын биет өвийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн, хадгалсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, торгуулийг бэлэн бусаар төлүүлэн шийдвэрлэлээ.

Иргэд та бүхэн түүх, соёлын биет өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж, соёлын өвтэй холбоотой аливаа зөрчил, хууль бус үйлдлийг холбогдох байгууллагад мэдэгдэнэ үү.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.