dobu.mndobu

Тайландын хатан хаан Сүтида 48 насандаа сөнөөгч онгоц жолоодохоор бэлтгэл хийж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна

Тайландын хатан хаан Сүтида 48 насандаа сөнөөгч онгоц жолоодохоор бэлтгэл хийж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна

Тайландын хатан хаан Сүтида сөнөөгч онгоц жолоодож сурахаар бэлтгэл хийж эхэлжээ. 

Тэрбээр 2026 оны наймдугаар сард Тайландын Суратахани муж дахь Винг 7 нисэх хүчний баазад Шведэд үйлдвэрлэсэн JAS 39 Gripen сөнөөгч онгоцны сургалтад хамрагдаж эхэлжээ.

Сүтида нисэхийн салбарт анхлан суралцаж буй хүн биш. Тэрбээр өмнө нь Тайландын Хааны нисэх хүчин болон Хааны армийн сургалтад хамрагдаж, улмаар Германд нисэхийн мэргэжлийн сургалт дүүргэн хувийн болон арилжааны нисгэгчийн эрх авч, Airline Transport Pilot Licence хүртэл эзэмшсэн байна. Мөн хааны гэр бүлийн Boeing 737 онгоцонд хоёрдугаар нисгэгчээр ажиллаж байсан аж.

Гэхдээ Gripen сөнөөгч онгоц жолоодох нь түүний өмнөх туршлагаас огт өөр түвшний сорилт юм. Сургалтаа эхлүүлэхийн өмнө тэрбээр L-39 сургалтын онгоцоор дадлага хийж, нислэгийн симулятор дээр хэд хэдэн сургалт явуулсан байна. Харин Винг 7 баазад нисгэгч багш, нисэхийн мэргэжилтнүүдийн удирдлага дор сөнөөгч онгоцны нисгэгчдэд зориулсан шат дараалсан сургалтад хамрагдаж байгаа аж.

Түүний эцсийн зорилго нь Тайландын Gripen сөнөөгч онгоцоор бие даан нислэг үйлдэх түвшинд хүрэх юм.

Хэрэв төлөвлөсөн бие даасан нислэгээ амжилттай гүйцэтгэвэл Сүтида дэлхийд хаан ширээнд сууж буй эмэгтэй хаадын дундаас сөнөөгч онгоцыг бие даан жолоодсон анхны хатан хаан болох боломжтой гэж Тайландын хэвлэлүүд мэдээлжээ.

Гэхдээ одоогоор түүний Gripen-ээр бие даан нислэг үйлдэх эсэх нь албан ёсоор баталгаажаагүй байна. Харин хааны ёслол, дипломат ажил, төрийн үүрэгт ажлаас гадна нисэхийн салбарт олон жил бэлтгэгдсэн Сүтидагийн энэ сонирхол нь орчин үеийн хааны гэр бүлийнхний дундаас тун ховор жишээ болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.