dobu.mndobu

"Чингис хаан" ОУНБ, Багануур, Багахангай чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиална

"Чингис хаан" ОУНБ, Багануур, Багахангай чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиална

Хот орчмын чиглэлийн автобусаар зорчих иргэд UBCARD аппликейшн ашиглан суудлаа гэрээсээ, гар утсаараа урьдчилан захиалах боломжтой болжээ.

UBCARD аппликейшнээр дараах чиглэлийн автобусны суудлыг захиалах боломжтой байна. Үүнд:

Х:17 – Улаанбаатар /Тэнгэр плаза/ – Багануур

Х:18 – Улаанбаатар /Тэнгэр плаза/ – Багахангай

Х:19 – Сүхбаатарын талбай – Чингис хаан олон улсын нисэх буудал

Х:20 – Таван шар – Чингис хаан олон улсын нисэх буудал

ШҮ:2 – Сүхбаатарын талбай – Нисэх

ШҮ:4 – Сүхбаатарын талбай – Чингис хаан олон улсын нисэх буудал

Мөн тус аппликейшнээр автобусны төлбөрөө QR кодоор төлөх, UBCARD картаа цэнэглэх, автобусны чиглэл болон байршлыг харах боломжтой.

Ингэснээр иргэд хот орчмын чиглэлд зорчихдоо суудлаа урьдчилан захиалж, зорчих аяллаа илүү хялбар, ая тухтай төлөвлөх боломжтой болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.