dobu.mndobu

Улаанбаатарын суурьшлын бүсэд баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарын суурьшлын бүсэд баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан хүрэн баавгай хот, суурин газарт орж ирэх тохиолдол гарч байгааг Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

2026 он гарсаар Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хүрэн баавгай буюу Ursus arctos орж ирсэн гурван удаагийн тохиолдол бүртгэгдээд байна.

Хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн аманд хүрэн баавгай орж ирсэн тохиолдол бүртгэгджээ.

Иймд хот орчмын малчид, зуслангийн бүсийн иргэд болон аялал, зугаалгаар яваа иргэдийг сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.

Мөн баавгайтай таарсан тохиолдолд ойртохгүй, аюулгүй зай барин яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэхийг зөвлөжээ.

Баавгай ажиглагдсан тохиолдолд дараах дугааруудад мэдээлнэ:

Ажлын цагаар: Нийслэлийн Байгаль орчны газар – 7272-0303

Ажлын бус цагаар: Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв – 11-310005

Иргэдийг баавгайг өдөөн хатгахгүй, ойртож зураг авахгүй байх, мөн хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтдаа хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.