0

BLACKPINK хамтлагийн гишүүн, K-pop од Розэ шинэ уран бүтээлээ гаргахаар болжээ. Түүний шинэ сингл “new trick” есдүгээр сарын 18-нд цацагдах бөгөөд дууны дүрс бичлэгийг шинээр худалдаанд гарсан iPhone 18 Pro-оор хийсэн байна.
Розэ болон Apple компани Instagram хуудсаараа хамтран нийтэлсэн тизер бичлэгт дуучин бүсгүй “new trick” гэсэн нэртэй чихэр барьсан нь дүрслэгдэж, “Shot on iPhone 18 Pro” гэсэн бичиг гарчээ.
Розэ Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа уг дууг энэ оны эхээр Нью-Йоркт болсон Met Gala-д оролцсоныхоо дараа бүтээсэн гэж ярьсан бөгөөд өмнөх уран бүтээлүүдийнхээ гунигтай өнгө аясаас ялгаатайгаар “new trick”-ийг илүү хөгжилтэй, хөнгөн дуу болсон хэмээн тодорхойлжээ.
“Эцэст нь бид огт гунигтай биш зүйл бичиж чадсан. Магадгүй энэ бол бидний хамтдаа бүтээсэн хамгийн хөөрхөн дуу байж болох юм. ‘APT.’ хамгийн хөөрхөн нь байж магадгүй, гэхдээ үүнийг та бүхэн өөрсдөө дүгнээрэй” хэмээн Розэ хэлсэн байна.
Розэ 2016 онд BLACKPINK хамтлагийн гишүүнээр дебют хийж, дэлхийн хэмжээний нэр хүндтэй болсон. Тэрбээр 2024 онд Bruno Mars-тай хамтран бүтээсэн “APT.” дуугаараа дэлхий даяар дахин хүчтэй шуугиан тарьсан бөгөөд уг дуу нь түүний анхны бие даасан “rosie” цомогт багтсан юм.
Түүний шинэ сингл “new trick” есдүгээр сарын 18-нд албан ёсоор цацагдана.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.