dobu.mndobu

Өндөр өсгийттэй сурагчийн зургийг Монголд авсан мэтээр төөрөгдүүлжээ

Өндөр өсгийттэй сурагчийн зургийг Монголд авсан мэтээр төөрөгдүүлжээ

Сошиал орчинд “Ерөнхий боловсролын сурагчдын хувцаслалтад жигд стандарт, ёс зүй баймаар байна” гэх тайлбартайгаар өндөр өсгийт өмссөн хоёр эмэгтэйн зураг тархсан. Уг зургийг Монголд авсан мэтээр түгээсэн боловч баримт шалгалтаар ОХУ-ын Москва хотын Коммунарке дүүргийн 2070 дугаар сургуулийн гадна авсан зураг болохыг тогтоожээ.

Монголын баримт шалгар төвөөс Google Lens ашиглан зургийг шалгахад Монголын цахим орчинд тархахаас хоёр хоногийн өмнө буюу есдүгээр сарын 1-нд Оросын цахим платформуудаар түгсэн нь тогтоогдсон байна. Тухайлбал, “ВКонтакте”-ийн “Рифмы и Панчи” хаягт уг зургийг “Москвагийн сургуулийн охид 9-р сарын 1-нд” гэх тайлбартайгаар оруулжээ.

Мөн зургийн ард харагдах сургуулийн барилга байгууламжийг шалгахад Москва хотын Коммунарке дүүргийн 2070 дугаар сургуулийн зурагтай тохирчээ.

Ингэснээр уг зургийг Монголын сурагчидтай холбон түгээсэн нь төөрөгдүүлсэн мэдээлэл болох нь тогтоогдсон байна.

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр сошиал орчинд төөрөгдүүлсэн зураг, бичлэг, мэдээлэл түгээх тохиолдол нэмэгддэг. Иймд аливаа мэдээллийг шууд итгэхээс өмнө эх сурвалж болон бодит байдлыг нь нягталж байхыг зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.