0

BIGBANG хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна.
Сөүлийн Ганнам дүүргийн цагдаагийн газар Сынрид холбогдох хүнд хүчирхийллийн тухай гомдол хүлээн авчээ. Гомдолд дурдсанаар Сынри Ганнам дүүргийн нэгэн ресторанд 30 орчим насны эрэгтэйтэй маргалдаж, улмаар түүнд халдсан байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж эхэлжээ.
Харин Сынри өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, тухайн үед архины шил барьсан нь үнэн боловч түүгээр цохиж, заналхийлээгүй гэж тайлбарласан байна. Тэрбээр мөн мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хамтран ажиллана гэжээ.
Сынри 2019 онд Burning Sun дуулианд холбогдсоны дараа BIGBANG хамтлагаас гарсан. Улмаар мөрийтэй тоглоом, биеэ үнэлэгч зуучилсан, хөрөнгө шамшдуулсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгагдаж, 2022 онд БНСУ-ын Дээд шүүхээс 18 сарын хорих ял авсан юм. Тэрээр 2023 онд хорих ангиас суллагдсан.
Үүнтэй зэрэгцэн BIGBANG-ийн гишүүн асан T.O.P есдүгээр сарын 19-нд Индонезийн Жакарта хотод хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцалжээ. Түүний төлөөлөгчдийн мэдээлснээр орон нутгийн нөхцөл байдлыг харгалзан тоглолтыг зохион байгуулах боломжгүй гэж үзсэн тул ийм шийдвэр гаргасан байна.
T.O.P 2023 онд BIGBANG-ээс албан ёсоор гарч, бие даасан уран бүтээл болон жүжигчний карьераа үргэлжлүүлж байгаа. Тэрээр Netflix-ийн “Squid Game 2” цувралд тоглож, энэ онд бие даасан цомгоо гаргасан бөгөөд одоогоор Азийн аялан тоглолтоо хийж байна.
Энэ жил BIGBANG хамтлагийн дебют хийсний 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус хамтлаг есөн жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа эргэн гарсан. Харин энэ үеэр хуучин гишүүн Сынри шинэ хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн бол T.O.P-ийн тоглолт цуцлагдсан нь тус хамтлагийн гишүүдийн өнөөгийн уран бүтээлийн замнал дахин анхаарал татахад хүргэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.