0
Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавх, оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “НҮБ-ын ажиглагч офицерын дамжаа”-г 2024 оны есдүгээр сарын 9-25-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд зохион байгуулна.
Дамжаанд суралцах хүсэлтэй цэргийн алба хаагчид ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэст дараах материалыг бүрдүүлж, 2024 оны наймдугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Үүнд:
1.Харьяа анги, байгууллага, төрлийн цэргийн командлал болон ЗХЖШ-ын бүтцийн нэгжийн удирдлагын зөвшөөрсөн цохолттой хувийн өргөдөл;
2.Жолооны үнэмлэхийн хуулбар;
3.Товч судалгаа.
Тавигдах шаардлага:
1.Англи хэлний ахисан дунд шатны мэдлэгтэй (ALCPT, ECL 70-аас дээш оноотой);
2. Цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн байх.
Жич: Шаардлагатай нэмэлт мэдээллийг ЭДЦХАХ-ийн psod.training@mil.gov.mn цахим шуудангаар болон /3679, 70152660/ дугаарын утсанд холбогдож тодруулна уу.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.