dobu.mndobu

Өнөө шөнө зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Өнөө шөнө зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Цаг уурын байгууллагаас энэ сарын 12-13-нд шилжих шөнө төвийн нутгийн зарим хэсгээр цочир хүйтрэхийг анхаарууллаа.

Тодруулбал, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутаг болон Улаанбаатар хот орчмоор хөрсний температур -5 градусыг давж цочир хүйтэрнэ. Харин Орхон, Дархан-Уул аймгийн нутаг болон Булган аймгийн хойд сумдын нутгаар хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтрэх төлөвтэй байна.

Мөн Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх магадлалтай тул ил задгай хураагаагүй төмс, хүнсний ногоо хайрагдахаас сэргийлэхийг малчид, хадланчид, тариаланчдад анхааруулж байна.

Харин энэ сарын 14-16-ны өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарах бөгөөд цаг агаар тогтуун, тариа ногоо хураах болон хадлан тэжээлээ бэлтгэхэд харьцангуй тохиромжтой байх төлөвтэй байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.