dobu.mndobu

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа ба түүний нөхөд бол Монгол төрийн "ТҮГЖИЛМАА"

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа ба түүний нөхөд бол Монгол төрийн "ТҮГЖИЛМАА"

Боловсролын сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Монголын төрийг маш их хагалж, бутаргаж байгаа бүлэглэл байна. Тэр бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний нөхөд.

А.Ариунзаяагийн зөвлөх н.Батцэцэг гэж бүсгүй бий. Энэ эмэгтэй 2021-2024 онд намайг Боловсролын сайд байхад Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан юм. Би түүнд итгэж, ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр хүртэл томилж байлаа. Гэтэл тэр эмэгтэй намайг ажлаа өгсний дараа надтай өс зангидсан. Үндсэндээ, манай Боловсролын яамны 2 дахь О.Сийлэгмаа болсон. Хаа яваа газраа "Надад Боловсролын яамны бүх мэдээлэл байгаа шүү" гэж ярьж явдаг. Тэр эмэгтэй энэ файлыг А.Ариунзаяад санаатайгаар өгч, А.Ариунзаяагийн бэр О.Саранчулуун сэвсэн.

Энэ онд хувийн сургуулийн сул орон зайг ашиглах 2.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь "Гэрт ойрхон сургууль" төслийг хэрэгжүүлэх төсөв юм. Гэтэл хувийн сургуульд 3.6 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж гүтгэж байна. Улсын төсвийг өргөн барьсан төсөлд нэр бүхий хувийн сургуулийг санхүүжүүлж буй төсөл нэг ширхэг ч байхгүй.

Тэр excel файл бол зүгээр л ажлын хүснэгт. "Гэрт ойрхон сургууль" төслийн хүрээнд судалгаа хийсэн маш олон файл бий. Тэр олон файл дундаас зөвхөн нэгийг нь улс төрийн зорилготой сугалж авч, төрийн хуйвалдаан хийхээр оролдож байгааг би туйлын их харамсаж байна" хэмээн хэллээ. 

 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.