dobu.mndobu

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг ирэх оны гуравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг ирэх оны гуравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас эвдэрч, буулган дахин барихаар болсон Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 207 дугаар байрны барилгын ажлыг ирэх оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд бүрэн дуусгаж, оршин суугчдыг орон сууцанд нь оруулахаар төлөвлөж байна.

Тус барилгыг буулган дахин барих төслийг “Дабльпирамид констракшн” ХХК болон “Гэрэгэ технологи” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байгаа бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байна.

Гүйцэтгэгч компанийн мэдээлснээр, энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд барилгын гадна тохижилт, өнгө үзэмжийн ажлыг дуусгаж, улмаар дотор заслын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Тус байрны 63 өрхийн 218 оршин суугч дэлбэрэлтээс хойш өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байгаа юм. Тиймээс барилгын ажлыг чанар, стандартын шаардлагад нийцүүлэн шуурхай гүйцэтгэж, иргэдийг шинэ орон сууцанд нь аль болох богино хугацаанд оруулах шаардлагатай байгааг холбогдох албаныхан онцолжээ.

Энэ хүрээнд гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, барилгын ажлыг эрчимжүүлэх, 2027 оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд барилгыг бүрэн дуусган, оршин суугчдыг орон сууцанд нь оруулахад шаардлагатай бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Ингэснээр Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас орон байргүй болсон 63 өрхийн 218 иргэн удаан хугацаанд түрээсийн байранд амьдарсан нөхцөлөөс гарч, өөрсдийн шинэ орон сууцанд орох боломж бүрдэх юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.