dobu.mndobu

Э.Бат-Амгалан: "Солонго 1,2" төслийн сонгон шалгаруулалт аравдугаар сарын 10-наас эхэлнэ

Э.Бат-Амгалан: "Солонго 1,2" төслийн сонгон шалгаруулалт аравдугаар сарын 10-наас эхэлнэ

"Солонго 1, 2" төслийн сонгон шалгаруулалтын явцын талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр ""Солонго 1,2" орон сууцанд айлууд орох бэлтгэл ажлууд явагдаж байна. Дулаанаа авч, жигдрүүлэх ёстой. Мөн гадна талын авто замын ажлууд хийгдэж байна. Уг төсөлтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол гарах ёстой. Тиймээс есдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар оруулж, тогтоол гаргуулахаар ажиллаж байна. Үүний дараа аравадугаар сарын 10-наас эхлэн 14 хоногийн хугацаанд цахимаар сонгон шалгаруулалт явуулна. Арваннэгдүгээр сарын 1-нээс айлууд нүүж ороход бэлэн болох байх" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.