0

Завхан аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр мотоцикл автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал, жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Даюун” маркийн мотоцикл жолоодож, эсрэг урсгалд орон “Тоёота Приус” маркийн автомашинтай мөргөлдсөн байна.
Уг ослын талаарх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд Завхан аймаг дахь цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.
Согтуугаар жолоо барих нэг буруу шийдвэр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.