0

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар өчигдөр “Dell Technologies” компанийн хөгжиж буй орнуудын бүс нутаг хариуцсан захирал Мак Чин Ва, Ази, Номхон далайн бүс нутгийн дижитал технологи хариуцсан захирал Ажаз Мунсиф нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хиймэл оюун ухааны салбарын хөгжил, хэрэглээ болон ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцов.
Мөн Төв банк болон банк, санхүүгийн салбарын цахим шилжилтэд хиймэл оюун ухааныг ашиглах, суурь дэд бүтэц, дата төв байгуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцжээ. Үүнээс гадна мэдлэг, туршлага солилцох, олон улсын туршлага судлах асуудлыг хөндсөн байна.
Монголбанк 2023 оноос Их өгөгдлийн системийг нэвтрүүлсэн бөгөөд уг системийн хүрээнд цугларч буй дата өгөгдөл нь цаашид хиймэл оюуны загвар хөгжүүлэх, ашиглах суурь болох юм.



Хуваалцах:
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэв
2 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.