0

Улаанбаатар хотноо 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестиваль зохион байгуулагдана. Шөнийн марафоны бүртгэл эхэлсэн бөгөөд оролцогчид nightmarathon.mn цахим хуудсаар бүртгүүлнэ. Сүхбаатарын талбайгаас гараагаа эхлүүлэх тус арга хэмжээ нь спорт, хөгжим, хотын гэрэл, соёл урлагийг нэг дор нэгтгэж, Улаанбаатарын шөнийн хотын шинэ дүр төрхийг мэдрүүлэхийг зорьж байна.
Шөнийн марафон нь нар жаргасны дараа зохион байгуулагддаг бөгөөд уламжлалт замын гүйлтээс гадна хөгжим, DJ, тайзны үзүүлбэр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр зохион байгуулагддагаараа онцлог. “Night Marathon Ulaanbaatar 2026” нь энэхүү олон улсын чиг хандлагыг Улаанбаатарын онцлогтой хослуулан, нийслэл хотыг Азийн онцлох шөнийн гүйлтийн чиглэлүүдийн нэг болгох зорилготой.
Оролцогчид өөрийн бэлтгэл, сонирхолд тохируулан 5 км, 10 км, 21 км-ийн зайнаас сонгон оролцох боломжтой. Бүх зайд Timing Chip бүхий дугаар ашиглаж, оролцогчдын албан ёсны гүйлтийн хугацааг бүртгэнэ.
“Night Marathon Ulaanbaatar 2026” нь зөвхөн гүйлтийн тэмцээн бус, хотын шөнийн соёл, эрч хүч, хөгжим, спортын нэгдсэн туршлага бий болгохыг зорьж буй фестиваль юм.
Бүртгэл 9 дүгээр сарын 20-нд дуусах тул амжиж бүртгүүлээрэй. Энгэрийн дугаар, мерч 9 дүгээр сарын 23-24-нд тараагдана.
Бүртгэл: nightmarathon.mn
Холбоо барих: 7272 0022
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Portal.mn, Улаанбаатар хот болон хамтран ажиллагч, ивээн тэтгэгч байгууллагууд.
RUN THE CITY. LIGHT THE NIGHT.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.