dobu.mndobu

Олон улсын эрдэмтэд Төв Азийн геологийн асуудлаар хэлэлцэж байна

Олон улсын эрдэмтэд Төв Азийн геологийн асуудлаар хэлэлцэж байна

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэн үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан “Төв Азийн геологийн асуудлууд-2026” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Хурлыг Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд зохион байгуулж байгаа бөгөөд Төв Азийн бүс нутгийн тектоникийн хувьсал, ашигт малтмалын нөөц, палео орчны судалгааны хамгийн сүүлийн үеийн үр дүнг хэлэлцэж байна.

Тус хурлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Үндэсний шинжлэх ухааны сан, ШУТИС-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсыг Төв Азийн геологийн суурь судалгаа, инновацын гол төв болгон хөгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНЧУ, АНУ, Польш, Австрали, Герман зэрэг улсын нийт 55 оролцогч оролцож байна. Мөн дэлхийн хэмжээнд тэргүүлэх 15 эрдэмтэн үндсэн илтгэгчээр оролцож, геологийн салбарын судалгаа, шинэ үр дүнгийн талаар илтгэл хэлэлцүүлж байна.

Хурлын үеэр Төв Азийн геологийн хөгжил, ашигт малтмалын нөөц, эртний орчин болон бүс нутгийн геологийн судалгааны цаашдын чиг хандлагын талаар эрдэмтэд санал, туршлагаа солилцох юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.