dobu.mndobu

ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ

ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2026.09.17) Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байгаа юм. Учир нь Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханг харьяа агентлагуудынх нь зарим дарга нартай хамт чөлөөлсөн.Танхимын сайдаа чөлөөлөх, томилох бүрэн эрх нь Ерөнхий сайдад бий.

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанд ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшүүлэхээр оруулан, 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Улс төрд эрэмбэ гэж бий. УИХ-д гурван удаа сонгогдсон ч сайд хийгээгүй нь Г.Тэмүүлэн гишүүн байна. Тиймээс зарчмын хувьд түүнийг сонгох нь зүйтэй. Мөн Г.Тэмүүлэн гишүүн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог гурван жил гаруй даргалсан учир зөв сонголт " хэмээн хэлсэн байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.