dobu.mndobu

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

2026 онд зохион байгуулагдсан олон улсын математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүй, хиймэл оюун ухаан, техник, технологийн 11 олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид нийт 36 медаль болон тусгай байр эзэлжээ.

Олон улсын олимпиадад мэдлэг, ур чадвар, авьяас билгээ сорин өрсөлдөж, эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн олимпиадын зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэрэмжит шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд монгол хүний оюун ухаан, мэдлэгийн үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэг, чадвараар өрсөлдөх хүүхэд, залуусыг дэмжих, олон улсын олимпиадад сурагчдыг оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан юм.

Энэ хүрээнд олон улсын олимпиадад оролцож, өндөр амжилт үзүүлсэн сурагчдыг дэмжих, тэдний хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэх бодлого хэрэгжиж байна.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудад элсэн суралцах боломжоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцдаг.

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах үеэр сурагчдын амжилтад багш, дасгалжуулагч, эцэг эхийн дэмжлэг, олимпиадын бэлтгэл, зохион байгуулалтын чухал үүргийг онцлон тэмдэглэв.

Монголын сурагчид олон улсын шинжлэх ухаан, оюуны спортын олимпиадад амжилттай оролцож, дэлхийн шилдэг сурагчидтай мэдлэг, ур чадвараараа өрсөлдөж буй нь боловсролын салбарын олон улсын хамтын ажиллагаа, хүүхэд залуусын авьяас чадварыг хөгжүүлэх бодлогын нэг үр дүн болж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТСЭН СУРАГЧИД

Судлагдахуун

Гаргасан амжилт

Овог/Нэр

Харьяа сургууль

1

Газарзүйн олимпиад

Алтан медаль

Аянбекийн Амина

Нийслэлийн ерөнхий боловсролын “Гёте” сургууль

2

Техник, технологийн олимпиад (Нисэх)

Алтан медаль

Батпүрэвийн Баясгалан

Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ зуун билиг” сургууль

3

Математикийн олимпиад

Мөнгөн медаль

Даваадоржийн Хүслэн

Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургууль

4

Математикийн олимпиад

Мөнгөн медаль

Чиндэгсүрэнгийн Чингүн

Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургууль

5

Физикийн олимпиад

Мөнгөн медаль

Эрхэмбаярын Ичинбат

Орхон аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

6

Физикийн олимпиад

Мөнгөн медаль

Амгаланболдын Орхонтуул

МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль

7

Физикийн олимпиад

Мөнгөн медаль

Мөнхтулгын Мөнх-Оргил

Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

8

Физикийн олимпиад

Мөнгөн медаль

Баттулгын Эрмүүн

Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль

9

Химийн олимпиад

Мөнгөн медаль

Бямбадоржийн Мэндбаяр

Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль

10

Химийн олимпиад

Мөнгөн медаль

Мөнхбаатарын Одгэрэл

Нийслэлийн ерөнхий боловсролын “Бага тэнгэр” сургууль

11

Биологийн олимпиад

Мөнгөн медаль

Шекарын Ануп

Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эрин” сургууль

12

Охидын математикийн олимпиад

Мөнгөн медаль

Төрмөнхийн Жавхланзаяа

Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын “Төгс алгоритм” сургууль

13

Охидын математикийн олимпиад

Мөнгөн медаль

Мөнхбаярын Амин-Эрдэнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ үе” сургууль

14

Математикийн олимпиад

Хүрэл медаль

Сонорын Манлай

Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургууль

15

Математикийн олимпиад

Хүрэл медаль

Алтангэрэлийн Ану

Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль

16

Математикийн олимпиад

Хүрэл медаль

Тамирын Билгүүнгэрэлт

Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт эрдэм” сургууль

17

Математикийн олимпиад

Хүрэл медаль

Мөнхбаярын Амин-Эрдэнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ үе” сургууль

18

Физикийн олимпиад

Хүрэл медаль

Гантулгын Амармэнд

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Од” сургууль

19

Химийн олимпиад

Хүрэл медаль

Нямбаярын Ариунгоо

Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль

20

Химийн олимпиад

Хүрэл медаль

Батжаргалын Мөнх-Энэрэл

Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургууль

21

Биологийн олимпиад

Хүрэл медаль

Санчигдоржийн Сансармаа

Нийслэлийн ерөнхий боловсролын “Монгол тэмүүлэл” сургууль

22

Биологийн олимпиад

Хүрэл медаль

Тайванбаатар Буян-Амгалан

Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль

23

Хиймэл оюуны олимпиад

Хүрэл медаль

Үнэнтөгсийн Эрхэс

Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургууль

24

Хиймэл оюуны олимпиад

Хүрэл медаль

Бүдхандын Бат-Эрдэнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын “Амжилт кибер” сургууль

25

Охидын математикийн олимпиад

Хүрэл медаль

Алтангэрэлийн Ану

Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль

26

Азийн физикийн олимпиад

Хүрэл медаль

Гантулгын Амармэнд

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Од” сургууль

27

Азийн физикийн олимпиад

Хүрэл медаль

Мөнхтулгын Мөнх-Оргил

Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

28

Азийн физикийн олимпиад

Хүрэл медаль

Баттулгын Эрмүүн

Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль

29

Азийн физикийн олимпиад

Хүрэл медаль

Эрхэмбаярын Ичинбат

Орхон аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

30

Мэдээлэл зүйн олимпиад

Тусгай байр

Баяржаргалын Мөнх-Эрдэнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт эрдэм” сургууль

31

Мэдээлэл зүйн олимпиад

Тусгай байр

Ганзоригийн Эрхэм

Нийслэлийн ерөнхий боловсролын “Нэст эдүкэйшн” сургууль

32

Охидын математикийн олимпиад

Тусгай байр

Наранбаатарын Болор

Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн хишиг” сургууль

33

Азийн физикийн олимпиад

Тусгай байр

Амгаланболдын Орхонтуул

МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль

34

Азийн физикийн олимпиад

Тусгай байр

Дэлгэрсайханы Энхтөгс

Нийслэлийн ерөнхий боловсролын “Абсолют элит” сургууль

35

Азийн физикийн олимпиад

Тусгай байр

Ганбатын Амар

Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

36

Охидын мэдээлэл зүйн олимпиад

Тусгай байр

Адъяасүрэнгийн Сод-Уянга

Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт эрдэм” сургууль

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТСЭН ОЛИМПИАДЫН ХОРООД

Оролцсон олимпиад

Хорооны нэр

Үзүүлсэн амжилт

1

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хот – Олон улсын Математикийн 67 дугаар олимпиад болон Бүгд Найрамдах Франц Улс – Охидын олимпиад

Математикийн олимпиад зохион байгуулах хороо

Мөнгөн медаль – 4

 

Хүрэл медаль – 5

Тусгай байр – 1

2

Бүгд Найрамдах Колумби Улсын Букараманга хот – Олон улсын Физикийн 56 дугаар олимпиад болон Азийн физикийн олимпиад

Физикийн олимпиад зохион байгуулах хороо

Мөнгөн медаль – 4

 

Хүрэл медаль – 5

Тусгай байр – 3

3

Бүгд Найрамдах Литва Улсын Вильнюс хот – Олон улсын Биологийн 37 дугаар олимпиад

Биологийн олимпиад зохион байгуулах хороо

Мөнгөн медаль – 1

 

Хүрэл медаль – 2

4

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хот – Олон улсын Химийн 58 дугаар олимпиад

Химийн олимпиад зохион байгуулах хороо

Мөнгөн медаль – 2

 

Хүрэл медаль – 2

5

Бүгд Найрамдах Узбeкистан Улсын Ташкeнт хот – Олон улсын Мэдээлэл зүйн 38 дугаар олимпиад

Мэдээлэл зүйн олимпиад зохион байгуулах хороо

Тусгай байр – 3

6

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот – Олон улсын 22 дугаар олимпиад

Газар зүйн олимпиад зохион байгуулах хороо

Алтан медаль-1

7

Бүгд Найрамдах Казахстан Улс – Олон улсын Хиймэл оюуны 3 дугаар олимпиад

Хиймэл оюуны олимпиад зохион байгуулах хороо

Хүрэл медаль-2

8

Австралийн Холбооны Улсын Перч хот – Техник, технологийн нисэх загварын олимпиад

Техник технологийн олимпиад зохион байгуулах хороо

Алтан медаль-1

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.