0

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналттай холбоотой шинжилгээгээр шаардлага хангаагүй нь тогтоогдсон “Натрийн гидрокарбонат 4%-100 мл” тарилгын шингэн эмийг зах зээлээс эргүүлэн татаж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тус эмийн мэдээлэл:
Үйлдвэрлэгч: “Айвико” ХХК
Цувралын дугаар: 2606257
Үйлдвэрлэсэн улс: Монгол Улс
Эмийн хэлбэр: Тарилгын шингэн
Хүчин чадал: 4%-100 мл
ЭМЯ-наас дээрх цувралын дугаартай “Натрийн гидрокарбонат 4%-100 мл” тарилгын эмийг хэрэглэхгүй байхыг анхааруулж, зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байгааг мэдээлсэн байна.
Иймд эмнэлгийн байгууллага болон иргэд тухайн эмийн савлагаан дээрх цувралын дугаарыг шалгаж, 2606257 дугаартай бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.