dobu.mndobu

Автомашины зогсоол булаацалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ

Автомашины зогсоол булаацалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ

Зогсоол булаалдан маргалдсан 28 настай эрэгтэй 47 настай иргэний гарын хэсэгт хутгалж, гэмтээсэн хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 15-ны өдөр “Хүн хутгалуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 28 настай, эрэгтэй “Г” нь 47 настай, эрэгтэй “М”-тэй зогсоол булаалдан маргалдсан бөгөөд улмаар гарын хэсэгт нь хутгалж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Хэргийг холбогдох хууль, журмын дагуу шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас иргэдийг аливаа асуудлыг уур бухимдлаар бус, харилцан ойлголцож, тайван замаар шийдвэрлэхийг анхаарууллаа.

Мөн маргаан, үл ойлголцол нь богино хугацаанд хурцдаж, хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл учруулж болзошгүй тул иргэд аливаа асуудалд хүлээцтэй хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.