dobu.mndobu

Үүсмэл хогийн цэг байсан талбайг 3х3 сагсан бөмбөгийн талбай болгон тохижуулжээ

Үүсмэл хогийн цэг байсан талбайг 3х3 сагсан бөмбөгийн талбай болгон тохижуулжээ

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу үүсмэл хогийн цэг байсан талбайг цэвэрлэж, суурийг нь тэгшлэн, 3х3 сагсан бөмбөгийн талбай болгон тохижууллаа.

Ингэснээр тус хорооны хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчин бүрдэж байна.

Мөн дүүргийн зүгээс гэр хорооллын бүсэд нарны эрчим хүчээр ажилладаг, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлгийг хэд хэдэн байршилд суурилуулж эхэлсэн бөгөөд шинээр тохижуулсан сагсан бөмбөгийн талбайд мөн уг гэрэлтүүлгийг суурилууллаа.

Ингэснээр хүүхэд, залуучууд үдэш оройн цагаар ч гэрэлтэй, аюулгүй орчинд спортоор хичээллэх боломжтой болж байна.

Иргэдийн санал хүсэлтийг ажил хэрэг болгон, хорооллын орчныг сайжруулж, хүүхэд залуучуудад зориулсан тохилог, аюулгүй орчин бүрдүүлэх ажлыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.