dobu.mndobu

Олон улсын хүүхдийн наадмын шатрын тэмцээн эхэллээ

Олон улсын хүүхдийн наадмын шатрын тэмцээн эхэллээ

ОХУ-ын Чита хотноо Олон улсын хүүхдийн спортын XII наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Наадмын эхний өдөр шатрын багийн төрөлд Монгол Улсаас нэг, Чита хотоос хоёр, Буриад улсаас нэг баг оролцож байна.

Монголын багийг “Таван хан” клубын дасгалжуулагч, олон улсын дасгалжуулагч, спортын мастер Ө.Бат-Очир удирдан оролцож байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүнд Б.Сэргэлэн, Б.Цолмон, Д.Цэлмүүн нар багтжээ.

Б.Сэргэлэн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, дэд мастер цолтой бол Б.Цолмон олон улсын дэд мастер цолтой, Ази тивийн аварга бөгөөд Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Харин Д.Цэлмүүн дэлхийн болон Азийн аварга, Зүүн Азийн аварга бөгөөд олон улсын эмэгтэй дэд мастер цолтой тамирчин юм.

Монголын багийн дасгалжуулагч Ө.Бат-Очир шатрын спортоор 20 жил дасгалжуулагчаар ажилласан бөгөөд түүний шавь нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 90 орчим медаль хүртжээ.

Шатрын тэмцээн зохион байгуулагдаж буй “Динамо” спорт цогцолбор нь 12 төрлийн спортын тэмцээн, бэлтгэл сургуулилтыг нэг дор зохион байгуулах боломжтой аж. Тус цогцолборт Монголын волейболын баг тамирчид мөн бэлтгэл сургуулилтаа хийж байгаа бөгөөд маргааш анхны тоглолтоо хийх юм.

Олон улсын хүүхдийн спортын XII наадмын нээлтийн ёслол өнөөдөр 19:00 цагт буюу Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.