0

Есдүгээр сарын 26-ны бямба гарагт 09:00-18:00 цагийн хооронд нийслэлд “Автомашингүй өдөр” зохион байгуулагдана.
Энэ өдөр иргэдийг хувийн автомашинаас татгалзаж, нийтийн тээврээр зорчих, явган алхах, дугуй унах зэрэг хөдөлгөөний хэлбэрийг сонгохыг уриалж байна.
Автомашингүй өдрийг зохион байгуулах гол зорилго нь хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын зэрэгцээ иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд оролцуулах, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад чиглэдэг.
Мөн энэ өдрийг тохиолдуулан иргэдэд зориулсан спорт, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнтэй холбоотой олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний нэг хэсэг болгон шөнийн гүйлтийн арга хэмжээ зохион байгуулах юм байна.
Өмнөх автомашингүй өдрүүдийн үеэр нийслэлийн төвийн зарим замд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, явган зорчигч болон дугуйтай иргэд чөлөөтэй зорчих нөхцөл бүрдүүлж байсан юм.
Тиймээс есдүгээр сарын 26-нд автомашинаар зорчих иргэд замын хөдөлгөөнд орохдоо тухайн өдрийн замын зохицуулалт, хөдөлгөөн хязгаарлах байршил болон цагийн хуваарийг урьдчилан шалгах шаардлагатай.
Нийслэлийн зүгээс автомашингүй өдрийн хүрээнд замын хөдөлгөөнд хийх зохицуулалт болон зохион байгуулах арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэмж хүргэхээр байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.