0

“УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэг, ЭМЯ-ны харьяа Геронтологийн үндэсний төвтэй хамтран ажиллана.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1990 онд гаргасан шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү өдрийг тохиолдуулан “УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Эрүүл мэндийн яамны харьяа Геронтологийн үндэсний төвийн захирал Д.Бат-Ундрах, “УБТЗ” ХНН-ийн ахмадын холбооны дарга Б.Цогтбаяр нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгээр 2 байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, УБТЗ ХНН-ийн ахмадуудын эрүүл мэндийг дэмжих, талуудын оролцоог нэмэгдүүлэх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар тусгасан юм.
Хуваалцах:
Чуулганы хуралдаа суухгүй байгаа гишүүдийг эргүүлж татахыг шаардсан иргэдийн жагсаал үргэлжилж байна
11 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.