0

Улсын аварга Ч.Санжаадамбад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний 14:00 цагт болно.
Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд уг хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх юм.
Ч.Санжаадамбыг бусдын биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг шүүхээр хэлэлцэхэд шаардлагатай нөхцөл бүрдсэн эсэх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцэх юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхтэй холбоотой процессын шийдвэр гарна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.