dobu.mndobu

Эмээлтийн төмөр замын бүтээн байгуулалтад хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд сахихыг үүрэг болголоо

Эмээлтийн төмөр замын бүтээн байгуулалтад хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд сахихыг үүрэг болголоо

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын Эмээлт дэх төслийн талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр Эмээлт болон Туулын гүүр орчмын дээд, доод бүтцийн нүхэн гарц бүхий хэсгийн ажлын явцыг шалгав. Тус хэсгийн хоёр түвшний нүхэн гарцын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд дээд бүтцийн угсралт, далан болон шорооны ажлыг гүйцэтгэж дууссан байна.

Авто замын нүхэн гарцыг есдүгээр сарын 30-ны өдөр хэсэгчлэн нээж, одоо автомашины зорчих хөдөлгөөнд ашиглаж буй түр замыг хаахаар төлөвлөжээ. Иймд дээд бүтцийн угсралтын ажлыг товлосон хугацаанд бүрэн дуусгахыг гүйцэтгэгч компаниудад үүрэг болголоо.

Мөн тодорхой цэгүүдэд компанийн хөдлөх бүрэлдэхүүн, машин механизмын нөөцийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж ажиллах, 121 дүгээр цэгийн газар шорооны ажлыг яаралтай дуусган, дээд бүтцийн угсралтын ажлыг эхлүүлэхийг үүрэг болгосон байна.

Түүнчлэн дээд бүтцийн барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад төмөр замын далантай огтлолцож буй өндөр хүчдэлийн шон, цахилгаан дамжуулах утас бүхий хэсэгт онцгой анхаарал болгоомжтой ажиллахыг санууллаа.

Төслийн ажлыг гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрдөж, ажилтан бүр аюулгүй ажиллагааны заавар, журмыг сахин ажиллахыг нийт ажилтнуудад үүрэг болголоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.