0

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Василий Сергеевич Осьмаковыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.
Энэ үеэр цэргийн боловсрол, боловсон хүчний бэлтгэл, цэрэг-техникийн хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгаа зэрэг харилцан сонирхсон чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн байна.
Уулзалтын үеэр Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба ОХУ-ын төлөөлөгчийн айлчлал нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолжээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаковын Монгол Улсад хийх айлчлал есдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжилэх юм.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.