dobu.mndobu

"Монгол Улсад 17 улсын 74 гадаадын төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна"

"Монгол Улсад 17 улсын 74 гадаадын төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна"

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 17 улсын 74 олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулахаар бүртгэлтэй байна.

Үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл хүмүүнлэгийн салбарын 16, боловсролын чиглэлийн 14, байгаль орчин болон эрүүл мэндийн салбарын тус бүр 9 байгууллага байна. Харин хөдөө аж ахуйн чиглэлээр 7, халамжийн чиглэлээр 6 байгууллага бүртгэлтэй байгаа аж.

Мөн эдийн засаг болон улс төрийн чиглэлээр тус бүр 5, соёл урлагийн чиглэлээр 2, үрчлэлтийн чиглэлээр 1 байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна.

Улсаар нь авч үзвэл хамгийн олон байгууллага АНУ-ынх бөгөөд тус улсын 18 байгууллага бүртгэлтэй байна. Үүний дараа БНСУ-ын 16, ХБНГУ-ын 7, Канад болон Швейцарын тус бүр 5, Бүгд Найрамдах Франц Улсын 4 байгууллага байгаа бол бусад улсын нийт 19 байгууллага бүртгэлтэй байна.

Гадаадын иргэн, харьяатын газар нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагуудад Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг сунгах, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох, мөн тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.