dobu.mndobu

Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Нагоя хотод болж буй Азийн наадмын жүдо бөхийн тэмцээний эхний медальтнууд тодорч эхэллээ. ОУХМ Г.Наранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн тоог гуравт хүргэлээ.

Энэ жинд нийт 11 жүдоч өрсөлдсөн бөгөөд 31 настай Г.Наранцэцэг тус тэмцээний оролцогчдоос жиндээ насаар хамгийн ахмад нь байв.

Тэрбээр эхний даваанд Тажикистаны Ахлия Муминоваг цэвэр ялсан ч дараагийн барилдаанд Японы Мицүки Кондод ялагдсан байна.

Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Асмита Дейг ялж, Азийн наадмаас хүрэл медалийн эзэн болжээ.

Ингэснээр Монголын баг Нагоя хотноо болж буй Азийн наадмаас одоогоор гурван хүрэл медаль хүртээд байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.