dobu.mndobu

RM буюу Ким Намжүн Солонгосын Үндэсний музейн цуглуулгыг дэмжих зорилгоор 100 сая вон буюу ойролцоогоор 70 мянган ам.доллар хандивлажээ

RM буюу Ким Намжүн Солонгосын Үндэсний музейн цуглуулгыг дэмжих зорилгоор 100 сая вон буюу ойролцоогоор 70 мянган ам.доллар хандивлажээ

BTS хамтлагийн ахлагч RM Солонгосын Үндэсний музейд 100 сая вон хандивлажээ. 

Тэрбээр уг хандивыг Солонгосын Үндэсний музейн сангаар дамжуулан өгсөн бөгөөд хандивын хөрөнгийг музейн цуглуулгад зориулан урлаг, соёлын үнэт зүйлс худалдан авахад зарцуулах юм. 

RM өнгөрсөн зургаадугаар сард Солонгосын Үндэсний музейн дэлхийн элчин сайдаар томилогдсон. Тэрбээр энэхүү үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Солонгосын урлаг, соёлыг олон улсад сурталчлахад хувь нэмрээ оруулахдаа баяртай байгаагаа илэрхийлжээ.

Урлагийн бүтээл цуглуулдаг гэдгээрээ алдартай RM нь өмнө нь ч Солонгосын урлаг, соёлын байгууллагуудыг дэмжиж ирсэн бөгөөд түүний цуглуулгад орчин үеийн болон контемпорари урлагийн бүтээлүүд түлхүү багтдаг байна.

Түүний цуглуулгаас 140 орчим бүтээл болонSan Francisco Museum of Modern Art-ын бусад бүтээлийг нэгтгэсэн “RM x SFMOMA: Between You and Me” үзэсгэлэн Сан-Франциско хотод нээгдэхээр болжээ. Үзэсгэлэн 2027 оны хоёрдугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ.

RM-ийн урлаг, соёлын салбарт үзүүлж буй дэмжлэг нь Солонгосын соёлын өв, музейн үйл ажиллагаанд олон нийтийн анхаарлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж Солонгосын Үндэсний музей үзэж байгаа аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.