dobu.mndobu

Тавантолгой түлш компани ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-01

Тавантолгой түлш компани ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Тавантолгой түлш компани өнөөдөр /2026.10.01/ ахмад ажилтнуудаа үйлдвэртээ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээг Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нээж, ахмадуудад баярын мэнд дэвшүүлэн, компанийн өнөөгийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөв.

Тэрбээр “Юуны өмнө Тавантолгой түлш компанийн түүхийг бичилцэж, өнөөдрийн үйл ажиллагааны эхлэлийг тавьсан та бүхэнд талархал илэрхийлье.

Тавантолгой түлш компани өнгөрсөн жилээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлж, хатуу түлшний дараагийн шилжилтийг хийсэн. Хагас коксон түлшийг энэ жилийн халаалтын улиралд дахин нийлүүлж, түлшнээс үүдэлтэй агаарын бохирдлыг 15-20 хувиар бууруулахыг зорин ажиллаж буйгаа” тэмдэглээд, Улаанбаатар хотын айл өрхийг дулааны илчээр хангагч Тавантолгой түлш компанийн ахмадуудад эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.

Мөн Тавантолгой түлш ХХК-ийн Ахмадын хорооны дарга Ж.Бямбадорж амьдралынхаа тодорхой хугацаанд цаг зав, хүч хөдөлмөрөө зориулсан үйлдвэртээ ирээд таатай сайхан байгаагаа хэлээд, ахмадуудыг хүндэтгэн хүлээн авсан компанийн удирдлагуудад талархсанаа илэрхийлсэн юм.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Тавантолгой түлш компанид ажиллаж байсан 50 гаруй ахмад хүрэлцэн ирж, оролцов.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.