0

Монголын мото спортын тамирчин, Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн FIM World Rally-Raid Championship (W2RC)-ийн Rally3 ангиллын 2026 оны дэлхийн аварга боллоо.
Тэрбээр 2026 оны ДАШТ-ийн гурван гараанд амжилттай оролцож, нийт 61 оноо цуглуулсан байна.
Тодруулбал:
BP Rally Portugal — 1-р гараа: хүрэл медаль
Desafío Ruta 40 — 2-р гараа: алтан медаль
Rally du Maroc — 3-р гараа: мөнгөн медаль
Ийнхүү гурван гарааны нийлбэр дүнгээр 61 оноо авч, 2026 оны Rally 3 ангиллын дэлхийн аваргаар тодорлоо.
П.Мөрөн энэ амжилтад хүрэхийн тулд Өмнөд Америк, Европ, Африк гэсэн гурван тивд зохион байгуулагдсан уралдаануудад бүтэн жилийн турш оролцож, өндөр түвшний өрсөлдөөнд хүч сорин, уйгагүй хөдөлмөрлөсөн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.