0

2026-2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд сурагчид есөн долоо хоног хичээллээд амрах хуваарьтай. Энэ дагуу аравдугаар сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна.
Боловсролын сайдын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөнө. Өмнөх хичээлийн жилд гурван улиралтай, нэгдүгээр улирал хэт урт буюу 16 долоо хоног үргэлжилж байсныг өөрчилж, эцэг, эхчүүдийн саналыг дагуу дөрвөн улиралтай болгосон юм.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.