0

Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалтад зорилтот бүлгийн 293,610 иргэнийг хамруулахаар төлөвлөснөөс 2026 оны 10 дугаар сарын 02-ны байдлаар хамрагдалт 69.2%-тай үргэлжилж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2026 оны 10 дугаар сарын 01-нээс 15-ны өдрүүдэд 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд дараах 3 чиглэлээр ажиллаж байна.
НЭМГ-ын шуурхай удирдлагын баг болон ХӨСҮТ-ийн Томуугийн харуулан тандалт, дархлаажуулалтын албатай хамтран дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд дэмжлэгт хяналт хийж байна.
Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө дүүргийн Засаг даргын Тамгын газарт танилцуулан, дархлаажуулалтыг хамтран зохион байгуулж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүүхдүүдийн томуугийн дархлаажуулалтын хамрагдалтын мэдээллийг дүүргийн Засаг дарга нарт танилцуулж, дархлаажуулалтыг дэмжин ажиллах хүсэлт хүргүүлэн ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд та бүхэнд дараах УРИАЛГЫГ хүргүүлж байна:
Эцэг эх, асран хамгаалагчид аа:
Та бүхэн 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдээ томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамруулж, өөрийгөө болон гэр бүлээ, мөн бусдын хүүхдүүдийг ч халдвараас сэргийлэн, томуугийн хүндрэлээс хамгаалаарай!
Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ээ:
6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдадаа хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах цаг гаргаж, дэмжлэг үзүүлэн ХАМТРАН ажиллахыг хүсье!
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.