dobu.mndobu

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шуурхай штаб байгууллаа. 

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр нийслэлийн хэмжээнд Шуурхай штаб нэгдсэн зохион байгуулалтаар ажилласан. Энэхүү зохион байгуулалтыг цаашид 365 хоногийн турш Улаанбаатар хотод хэрэгжүүлэх нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд Шуурхай штаб хуралдаж, замын хөдөлгөөнийг зохицуулалтыг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдийг хүндрэл, чирэгдэлгүй зорчуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ” гэв.

Тус штабын удирдлага дор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын хөгжлийн газар, нийтийн тээвэр, эрүүл мэнд, онцгой байдал зэрэг байгууллагууд 365 хоногийн хугацаанд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.