0

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг 2026 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс Баян-Өлгий аймаг дахь албан томилолтыг эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дараах ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
-Хуулиар харьяалуулсан авлигын гэмт хэрэг, гомдол мэдээлэлд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулах, хянан шийдвэрлэх;
-Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулах, дүрэм журмыг хянаж, зөвлөмж өгөх;
-Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс ирсэн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гомдол, мэдээллийг хянан шалгах;
-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг шаардлагатай төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, албан тушаалтантай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллана. Ажлын хэсгийн Баян-Өлгий аймаг дахь албан томилолтын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, явц, үр дүнгийн талаар тухай бүрд мэдээлэх аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.