0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэр ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Тэрбээр Монгол Улсад ямааны годрон өвчин хамгийн сүүлд 1950-иад онд бүртгэгдэж байсан бөгөөд 2024 онд улсын хил орчимд өвчний тохиолдол илэрч, тухайн үед 15 мянга орчим ямааг устгалд оруулан, малчдад нөхөн төлбөр олгосон.
Харин энэ удаагийн өвчний тархалтын шалтгааныг тогтоох шалгалтын явцад “Саятан сүрэг” компаниас худалдан авсан Арвас үүлдрийн ухнаас годрон өвчин тархсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар сайд мэдээллэв.
Мөн “Саятан сүрэг” компани нь БНХАУ-аас мал импортлох зөвшөөрөл аваагүй бөгөөд малыг хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй асуудал шалгагдаж байгаа аж. Түүнчлэн тус компаниас годрон өвчний эсрэг вакцин худалдаалж байгаа гэх мэдээлэл гарсан ч энэ нь одоогоор батлагдаагүй байна.
Одоогоор хаашаа, хэдэн тооны мал худалдсан талаарх мэдээллийг холбогдох байгууллагад өгөөгүй бөгөөд уг асуудлыг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлэн шалгуулж байгаа аж.
Ямааны годрон өвчний тархалттай холбоотойгоор одоогоор 5000 гаруй ямааг устгалд оруулаад байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.