dobu.mndobu

22 настай эрэгтэй 58 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ

22 настай эрэгтэй 58 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ

Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 11-ний өдрийн 05:00 цагийн орчимд автомашинд хүн мөргүүлсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 22 настай эрэгтэй тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 58 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан байна.

Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд зам тээврийн ноцтой осол гаргаж, хэргийн газраас зугтсан жолоочийг олж тогтоожээ. Одоогоор уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, алба хаагчдыг иртэл хэргийн газрыг орхихгүй байх үүрэгтэй. Мөн ослын улмаас хүн гэмтсэн, амь нас нь хохирсон тохиолдолд яаралтай тусламж дуудаж, шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.